Skip to navigation – Site map

HomeNorth Asia collectionChanter, s’attacher et transmettr...Ардын дуугаа гэх Дархад ард түмни...

Ардын дуугаа гэх Дархад ард түмний сэтгэл

Laurent Legrain

Бүлэг 1 : Тайгын дундах нутаг

Энэхүү бүлэгт би Дархадуудын түүхийг угсаатны зүй судлаач С. Бадамхатан зэрэг Монголын алдарт судлаачдын томъёолсноор дүрсэлсэн болно. Дархадын хотгор нь 18-р зуунд Манж нарын байгуулсан харуулын постын шугамын цаана байрлаж байсныг би харуулсан бөгөөд Дархад түмний одоогийн нүүдэлчин амьдралын хэв маяг тогтсон замналыг дүрслэн харууллаа. Дараа нь уртын дуу, богинын дуу, харилцаа дуу, шог дуу зэргийн ялгааг харуулах замаар дархад ардын дууны урын санд хийсэн судалгааны талаар өгүүлнэ. Дархад ардын өвөрмөц уламжлал хэмээн Монгол даяар алдаршсан шог дуунаас миний бие арав орчмыг франц хэлнээ хөрвүүлсэн. энэхүү ард түмэн дууны үгийг шууд зохион, хөндий талаасаа гаралтай аянд оруулан дуулж чаддаг байна. Дууны аялгуунд орчин хэрхэн нөлөөлсөн талаар би мөн дүрслэн харуулсан билээ. Ийнхүү байгаль дундаа уусан шингэн амьдардаг тул ард түмэн аяндаа л дуулах дуртай байдаг, заримдаа бүр өөрийн мэдэлгүй дуулдаг байна.

Социализмын үед Монголын эртний урын сан устсан гэж ихэнх Европчууд болон Америкичууд боддог. Түүнчлэн одоогийн цөөнх болсон ястан угсаатны дунд дуулагдаж буй дуу хөгжмийн сан нь социализмын өмнөх үеийн урын сан эргэн түгэж буй мэтээр тайлбарладаг. Энэхүү дүгнэлт хэтэрхий энгийн болохыг би харуулна. Олон тооны уран сайханч, соёл урлагаа хамгаалах чин хүсэл бүхий тэмцэгчдийн ачаар эртний дуу социализмын үед байсаар ирсэн бөгөөд шинэ дуу зохиоход загвар болсоор ирсэн.

Бүлэг 2 : М. Дугаржав ба 20-р зууны эхэн үеийн Монгол дуу хөгжим

Энэхүү бүлэгт алдарт дуучин М. Дугаржав социализмын эхний 10 жилд эртний дууны урын санг хадгалж үлдэхэд гол үүрэг гүйцэтгэсэн тухай өгүүлнэ. Монголын орчин үеийн хөгжмийн загалмайлсан эцэг, эртний дуу хөгжмийн урын сангийн гайхалтай мэдлэгтэй энэ хүний амьдралын талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Түүний 1943 онд бичсэн Үндэсний хөгжмийг хэрхэн мандуулах тухай нийтлэлийг хэсэгчлэн орчуулав. Уг нийтлэлийг хожим нь Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хөгжмийн зохиолчид загвар болгон ашигласан байдаг.

Бүлэг 3 : Дархад нутагт нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн үе

1940-өөд онуудад Монгол хөгжмийг Европжуулахыг шахан, засгийн газраас авч хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа нэгдлийн он жилүүдэд(1956-1989 он), зөөлөрсөн юм. Орон нутгийн урын сан бий болгон, баяжуулах тухай засгийн газрын тогтоол гарсан байдаг (1956 оны 10-р сар). Д. Надмид, Ганган Даваажий, Б. Даариймаа, Баасанжав зэрэг олон тооны дархад, С. Сосор зэрэг дархад бус хүмүүсийн хөдөлмөр, Алтан тал нэгдлийн дарга Ёндон зэрэг их мэдлэгтнүүдийн ачаар эдгээр он жилүүдэд Дархад хөгжмийн урын сан хөгжсөн байна. Энэ үед дуунуудыг нэгтгэн хэвлүүлсэн байна. Энэ нь Монгол орон даяар амжилт олж, үнэхээр гайхалтай бүтээл болсныг хаа сайгүй магтан сайшаажээ.

Бүлэг 4 :Найр наадмаар дамжуулан дуу хөгжмийг үе залгамжлуулан үлдээхүй

Социализмын үеийн дуу хөгжимтэй холбоотой уран зохиолд дүн шинжилгээ хийхэд найр нь дууг үе залгамжлуулан үлдээх, мөнхжүүлэх гол хүчин зүйл байсаар ирснийг би батлан харуулна. Найр наадмын үеэр дуучид хоорондоо уулзан, урын сангаа баяжуулдаг байжээ. Монгол улс Манжийн дарангуйлалд байх үед дуучид хошуу дамжин явж, зам зуур сонссон зүйлдээ тулгуурласан шинэ дуутай ирдэг байжээ. Энэхүү бүлэгт би газрын эздийг баярлуулахын тулд найр наадмаар сайн дуулах нь чухал байсныг мөн харуулна.

Бүлэг 5 : Дуу хэмээх үгийн олон утга

Монгол хэлэнд дуу гэдэг үг нь зөвхөн дуу хөгжмийг илэрхийлээд зогсохгүй. Дуу гэдэг үгийн цаана сонсох эрхтэнг сэргээдэг бүхий л авиан чимээ багтана. Дуу хэмээх үг мэдээж дуулдаг дуу хөгжмийг илэрхийлэх бөгөөд хүний дуу хоолой, байгалийн зарим дуу чимээг илэрхийлнэ. Франц, англи хэлний алинд нь ч эдгээр утгуудыг нэгэн дор багтаасан үг байдаггүй. Тиймээс дуу авиа, дуу хоолой, дуу хөгжим хэмээх гурван өөр утга нэг нэгэндээхэрхэн холбогддог талаар би харуулна. Байгалийн сайхан дуу чимээ дуу хөгжимд нь хөг нэмж, гайхалтай өвөрмөц болгодог гэж Монголчууд үздэг. Мал сүрэгтэйгээ харьцахдаа хүртэл уриа дуудлагын аяыг ашигладаг. Монголд дуу хоолойны сонсголонтой байдлыг хэл яриаг зөв зохистой ашиглахтай адил чухалд тооцдог. Тухайлбал дуу чимээ ихтэй байх нь сайн биш. Дуу хоолой бол сайхан зүйл бөгөөд аюултай байж болох тул түүнд хүндэтгэлтэй хандан, цэнэж ашиглах нь чухал болохыг эцэг эхчүүд үр хүүхэддээ хэрхэн сургадаг талаар би харуулна.

Бүлэг 6 : Дуу чимээнд анхаарал хандуулж сурах

Энэхүү төгсгөлийн бүлэгт би Монголын хөдөө орон нутгийн хүүхдүүд хэрхэн орчин тойрныхоо дуу чимээ, өөрсдийн дуу хоолой болон дуу хөгжмин хүнийг уяраах увидаст анхаарал хандуулж сурдаг талаар өгүүлнэ. Бүлгийн эхлэл хэсэгт малаа хариулан яваа хүүхдүүдийг ажиглан, дуу хоолойгоо хэрхэн ашиглаж байгааг дүрслэн харуулна. Тухайлбал : айсан ан амьтнаа үргээхэд дуу хоолойгоо ашиглаж буй байдал. Энэ маягаар хүүхдүүд дуу хоолойгоо ямар сайхан, ямар хүчирхэг болохыг аажмаар анзаардаг болдог. Бүлгийн хоёрдугаар хэсэгт сургуульд дуу хөгжийн хичээлээр дамжуулан дуу хөгжмийн урын санг уламжлуулж буйд дүн шинжилгээ хийсэн бөгөөд багш нар хөгжмийн сэтгэл хөдөлгөх чанар, ялангуяа концерт, баяр наадам, хурим найрын үеэр дуу сонсож буй насанд хүрэсгдийн сэтгэл хэрхэн хөдөлж байгаад сурагчдын анхаарлыг хэрхэн хандуулж буйг харуулна.

Search OpenEdition Search

You will be redirected to OpenEdition Search